Манай цэцэрлэгийн түүх

Түүхэн товчоон:
1.УБТЗ-ын Баянтүмэн тасгийн хүүхдийн цэцэрлэг нь 1956 оны 9-р сард 25-30 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан.
2.1962 оны 10-р сарын 17-ны өдрийн УБТЗ-ын даргын 547 тоот тушаалаар тасгийн цэцэрлэгийг “Төмөр замын” 12 цэцэрлэг болгосон.
3.1982 онд цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтанд оруулж 22 багш ажилтантай яслийн 3 бүлэг, цэцэрлэгийн 4 бүлэгтэй үйл ажиллагаагаа эхэлсэн. Мөн шугам замын өртөө, зөрлөг замын хэсгүүдэд холимог бүлэг 1 тус бүр ажиллуулж байв.
4.1995-2013 оны үед 2 бүлэгт 60 гаруй хүүхэд, 7 багш ажилчидтайгаар ажиллаж байгаад, 2013 оны 3 сард өмчийн хэлбэр өөрчлөгдөн Хэрлэн сумын 5-р цэцэрлэг болж 5 бүлгийн 190 хүүхэд, 25 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Сэтгэгдэл