Аймгийн Засаг даргын А/55 дугаар захирамжийн дагуу сар бүрийн 21-нд “Ахмадаа сонсох өдөр”-ийг зохион байгуулахаар болсон ба энэ ажлын хүрээнд цэцэрлэгийнхээ ахмад эрхлэгч, багш Долгормааг урьж багш нартаа ажил, амьдралынх нь туршлага, дурсамжаас хуваалцсан. Багш нарт маань хүүхдийг ажиглах арга, хүүхэд нэг бүрийг хөдөлмөрийн аргаар хэрхэн хөгжүүлэн төлөвшүүлж ажиллаж байсан туршлага, хүүхэд нэг бүрийн онцлогийн илрүүлэлт, хүүхэд-эцэг эхийг хамтад нь магтаж урамшуулах нь багшийн ажлыг ойлгоход дөхөм байдаг гэх мэт олон сайхан дурсамж, сургамж, туршлагаа хуваалцсан.

 

Сэтгэгдэл