Дорнод аймаг Хэрлэн сумын 5-р цэцэрлэг нь Дорнод аймгийн засаг даргын “Цэцэрлэг хөгжлийн орчин” зорилтод жилийн хүрээнд

Дорнод аймаг Хэрлэн сумын 5-р цэцэрлэг нь Дорнод аймгийн засаг даргын “Цэцэрлэг хөгжлийн орчин” зорилтод жилийн хүрээндхүүхэд хөгжиж төлөвших гадаад болон дотоод сургалтын орчинг эцэг эх асран хамгаалагчид болон төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж тайлангаа тавьж байна. Үүнд: – Дотоод сургалтын орчинд: хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн угсарч эвлүүлэдэг, өрж байгуулдаг тоглоомыг эцэг эх асран хамгаалагчидтайгаа хамтран хүүхэд нэг бүрт ээлтэй сургалтын орчинг бүрдүүлсэн. – Мөн 2017-2018 оны хичээлийн жилд хүүхдийг бие даах чадварт сургах, хамтран суралцах, ажиллах чадварт сургах зорилготой “Төсөлт” хөгжүүлэх үйл ажиллагаануудыг туршин амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөлт үйл ажиллагаануудын хэрэгжилт, үр дүнг 1-р бүсийнхээ багш нартай хуваалцаж, түгээн дэлгэрүүлэлт хийсэн. – Дотоод орчинд мөн хүүхдийн сургалтын өрөөнүүдийг тохижуулсан: үүнд Номын өрөө, ширээний тениссний өрөө, элс усаар тоглох өрөөг сургалтанд ашиглаж байна. Эцэг эх, хүүхэд, багшийн хамтын ажиллагаа, хүүхдийн ахиц хөгжлийг дэмжих зорилгоор “Номын богц”-ыг 3 дах жилдээ амжилттай ажиллуулж байна. Үүнээс гадна хамт олноороо “Уншигч хамт олон” болох зорилго тавьж сар бүр нэг ном унших аянг амжилттай хэрэгжүүлж, хүн бүр уншсан номын талаар тэмдэглэл хөтлөн бие биедээ уншсан номынхоо танилцуулга хийж мэдлэгээ хуваалцан, түгээлцэж, бие биенээсээ суралцаж байна. – Гадаа сургалтын орчинд: Хүүхдийн хөдөлгөөнийг дэмжсэн тоглоомууд – Цэцэрлэгийн жимсний талбайд чацаргана, үрэл, тошлой, үхрийн нүд зэрэг жимсний мод нийт 140ш тарьж ургуулан хүүхдийн танин мэдэх үйл ажиллагаанд ашиглаж байна. – Энэ хичээлийн жилд “Цагаан хоол-Таны хүүхдийн эрүүл мэндэд” сэдэвт тайлант сургалтыг эцэг эх асран хамгаалагчдад, мөн 1-р бүсийн хэмжээнд “Тогоочийн цаг”-аар “Хүүхдийн эрүүл мэндэд тустай хоол хүнсийг хэрхэн бэлтгэх, хэрэглэж байгаа талаар” туршлагаа хуваалцсан.

 

Сэтгэгдэл