Ангилал

5-р цэцэрлэгийн “Номын өрөөний үйл ажиллагаа”

Хэрлэн сумын 5-р цэцэрлэг нь 2016-2017 оны хичээлийн жилээс номын өрөөг шинээр тохижуулан хүүхэд нэг бүрийг номонд дуртай болгохыг зорьж ажиллаж байна. 2017-2018 оны хичээлийн жилд “номын өрөөнд” даавуун ном, том жижиг ном, гадаад болон монгол үлгэрүүдээр номын тоог нэмэгдүүлсэн. Мөн номын өрөөнд бичгийн дадлага, зурлага хийх, сонсох булан зэргийг шинээр хийж сургалтын хэрэглэгдэхүүнд баяжилт хийж хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлж байна.